
Хичээл №1. Numa.mn
Интернэтийн түүх,өнөөгийн байдал
1969 онд Калифорнийн, Лос Анжелосын Их Сургууль, Станфордын Судалгаа Шинжилгээний Институт, Калифорнийн Санта Барбагийн Их Сургууль, Ютагийн Их Сургуулиудийг хооронд нь холбосон компьютерийн сүлжээг байгуулах анхны оролдлого хийгджээ. Энэ сүлжээний зорилго нь холбооны шугам ашиглан мэдээллийг найдвартайгаар түргэн шуурхай дамжуулах техник технологийг
боловсруулах явдал байв. Энэхүү туршилтын сүлжээ амжилттай болсноор 1969 оны 9-р сард дээрх дөрвөн сургуулийг LEASED LINE ашиглан холбосон 50KBPS хурдтай сүлжээг байгуулан ARPANET сүлжээ гэж нэрлэснээр интернэтийн сүлжээ үүсчээ.
Туршилтын ARPANET сүлжээ амжилттай болсон тул удалгүй нэлээд хэдэн томоохон байгууллагууд, их сургуулиуд түүнийг өдөр тутмыгхаа харилцаа холбоонд ашиглах зорилгоор ARPANET-д нэгдэх болсноор 1975 онд ARPANET сүлжээ туршилтын сүлжээнээс өргөн хэрэглээний үйлчилгээний сүлжээ болон хувирсан юм. Цаашид энэхүү сүлжээг өргөжин тэлэхэд Калифорнийн Берклейн Их сургууль онцгой үүрэг
гүйцэтгэсэн. 1983 оноос MILNET (БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН), ARPANET (БАТЛАН ХАМГААЛАХЫН БУС САЛБАРЫН) гэсэн хоёр хэсэг болон салсан энэ үеэс эхлэн энэ хоёр сүлжээг ерөнхийд нь INTERNET гэж нэрлэх болжээ.Энэ үед интернэтийн сүлжээг өргөжин тэлэхэд саад болж байсан гол зүйл нь зөвхөн улс төртэй холбоотой буюу технологийн нууцаа бусдад алдахгүй хадгалснаар давуу байдлаа хадгалж үлдэх бололцоотой гэж үзэж байсан тэр цаг үетэй холбоотой.
1991 оноос АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтийн сүлжээнд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий нийтэд зарласан юм. Интернэтийн сүлжээ нь холбоо харилцааны технологид гарсан ололт амжилтыг амжилттай ашигласнаар өнөөдөр дэлхийг хамарсан өргөн хэмжээний мэдээллийн сүлжээ болж чадсан. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том бүтээлүүдийн нэг бол яах аргагүй интернэт юм.
0 comments:
Post a Comment