Бенеттоныхон /Гэр бүлийн бизнес/

"United colors of Benetton" Загвар үзэмж сайтай үнийн хувьд хамгийн боломжтойгоор алдаршсан дэлхийн бренд. Мөн элдэв сонин шийдэл бүхий рекламаараа алдартай юм. 1965 онд "Бенеттон Груп" хэмээх хувцас үйлдвэрлэгч компанийг Бенеттоны 4 гишүүн Италид байгуулжээ. Гол онцлог нь зөвхөн гэр бүлээрээ адил тэгш хувиарлалттай,эв найртай авч явдагт оршиж байгаа юм. Ах дүү дөрөв Италийн хөдөө нутгийн Венето хотын Тревизо дүүрэгт төрсөн. Компаниараа дамжуулан Италийн автозамын 2/3-ийг хянадаг,"Автотраде"-ийн 37%-ийг мөн Венец дэх "Монако" зочид буудал зэргийг эзэмшдэг юм.Тэд мөн хэн бүхний сайн мэдэх "Формула-1" уралдааныг болон Европын хэд хэдэн сагсан бөмбөг, регбийн клубуудыг санхүүжүүлдэг.
Бенеттоныхний амжилтын түүх 1955 онд залуу Лучино,түүний дүү Жулианаас эхлэнэ. Жулианагийн хүүхэд ахуйдаа нэхсэн цамцыг Лучиано дугуй унан байж зарж борлуулдаг байв.Насанд хүрч, бизнес эрхлэх эрхтэй болсон хойноо ах дүү хоёр хуримтлуулсан мөнгөөрөө нэхмэлийн машин худалдан авч алдарт бизнесийнхээ гарааг эхэлсэн юм. Бага насны хоёр залуугийн бүтээгдэхүүнийг ихэд эрэлттэйгээр авдаг байсан юм. Орлого ашиг нь ч өсч байлаа. Ингээд Лучиано Венето дүүрэгт нэхмэл цамцны жижиг дэлгүүр нээсэн юм. Араас түүний хоёр дүү ч нэгдэн оров. 1965 онд нэг дүү нь Беллуно хотод, жилийн дараа нөгөө дүү нь бүр Парист дэлгүүрээ нээж компани нь олон зуун ажилтантай болсон байв. Лучиано захирал, Жильберто зөвлөх, Карло борлуулалтын менежер, Жулиана дизайнерийн алба хашиж байлаа. Одоо "Бенеттон" дэлхийн хувцас үйлдвэрлэгчдийн хамгийн томд зүй ёсоор тооцогддог юм. Дэлхийн өнцөг булан бүрт тэдний 9 том үйлдвэр ажилладаг. Бенеттоныхон бизнесээ эхэлж байсан хойд Италидаа төвлөрөн ажиллаж амьдарсаар байна. 1971 - 1981 онд Бенеттоныхон маш хурдацтай хөгжиж, улмаар 1977 од Итали улс Европын нэхмэл хувцас үйлдвэрлэгч хамгийн том орон болсон юм. Зөвхөн Италид л гэхэд 1000 орчим дэлгүүр байдаг.

0 comments:

Post a Comment

    Blogger news

    Blogroll

    Хамгийн сүүлд үзсэн мэдээлэл.

    About

    Read more: Тун удахгүй бүрэн эхээрээ нээгдэх болно. Энэ блогоос хэрэгцээ шаардлагатай олон мэдээллийг та авч чадна. MetoMind by MacroPost 2012