Майкл Блүмберг
Майкл Рүбэнс Блүмберг нь Нью Йоркийн
108 дахь дарга бөгөөд 1942 онд Бостон хотноо Еврей гэр бүлд төржээ. Бид дэлхийн
бизнес эдийн засгийн алдарт Bloomberg
TV болон bloomberg.com вэб
сайтыг мэдэх билээ. Саяхан манай улсад албан ёсны телевиз үйл ажиллагаагаа
эхлүүлсэн юм. Тэрбээр Жон Хопкинскийн Их Сургуулийг цахилгааны инженерийн
чиглэлээр төгсчээ. Хожим энэ мэргэжлээ компьютерийн инженер болгон өөрчилсөн
юм. Блүмберг бол дэлхийн хамгийн том баячуудын нэг. “Форбс” сэтгүүл түүнийг
Америкийн 34 дэх, дэлхийн 94 дэх баянаар тодруулжээ. Буяны үйлс ихээхэн хийдэг
тэрээр 1996-2002 онд төрөлх Жон Хопкинсийн Их Сургуульд захирлын зөвлөлийн
дарга хийж байхдаа 200 сая доллар хандивласан байдаг. Тэрбээр экс эхнэр Сюзон
Браунаас гарсан Жоржина ба Эмма гэдэг хоер охинтой. Майкл хэдэн жил инженерийн
мэргэжлээрээ ажилласаны дараа, энэ янзаараа бол карьер маань тогонд цохиулж үхсэнээр
дуусах юм байна гэж дүгнэн бизнес хийх арга зам хайсан. Удалгүй нэгэн найзынхаа
зөвлөснөөр хувьцааны салбар луу хэлбийв. Бизнесийн ертөнцөд техникийн шийдэл,
зураг төслийн яв цав ухаанаар хандахгүй бол амжилт олохгүй юм байна гэж бодсон
тэрээр өнөөгийн бизнесийн ертөнцөд ямарч эмх замбараа алга гэж шүүмжилсэн юм.
1966 онд Блүмберг “Саламон Бразерз” компанид ажилд орж
хувьцааны компаниудын диваажин, салбар дотроо нийслэл нь болсон Уолл Стритийн
биржид ажиллах болжээ. Тэрээр түргэн хугацаанд дэвшиж, 1972 он гэхэд “Саламон”-ын
бүхий л хувьцааг худалдах ажиллагааг гартаа авсан байв. Гэвч 1981 онд “Саламон”-ыг
өөр компани худалдан авч Блүмберг ажлаас халагдсан юм. Блүберг эзэмшилдээ
байсан хувьцааг зарж, хувийн бизнес хийх замдаа гаран Уолл Стритэд хувьсгал
хийхийг зорьж, санхүүгийн мэдээллийн компьютерийг бүтээв. Энэ нь өнгөрсөн болон
одоо үед худалдаалагдаж байгаа хувьцааны үнэд анализ хийж, хэрэглэгчдэд хүргэх
зориулалттай юм. Компьютер алс хэтдээ хэрэгтэй, ирээдүйтэй гэдгийг ухаарсан
бөгөөд компьютерийн инженер болох талаар судалсан юм. 1982 онд түүний “Блүмберг
ЛП” компани 20 гаруй үйлчлүүлэгчтэй байсан бол 20 жилийн дараа дэлхий даяар 165
мянган үйлчлүүлэгчтэй болжээ. 1990 онд Блүмберг мэдээллийн салбар руу орсон юм.
Мөн 20 жилийн дараа “Блүмберг ЛП” 8000 ажилтантай, дэлхий даяар 100-аад
оффистой болсон. Блүмберг Америкийн хамгийн том хот Нью Йоркийг өөрийн ухаанаар
өөд нь татах талаар оролдож 2001 онд Нью
Йоркийн мэр Руди Жулианагийн сонгуульт хугацаа дуусч, Блүмберг ардчилсан намаас
нэр дэвшин өрсөлдөв. Блүмберг хотын дарга болоод их зүйлийг өөрчилсөн юм. 2005
оны 11 сард Блүмберг ахин сонгогдсон юм.
Энэ удаагийн сонгуульд тэрээр 74 сая доллар зарцуулж нэгэн өвөрмөц
амжилт тогтоов. Блүмберг “Би бол бизнесээс улс төр лүү орсон жирийн л нэг
инженер хүн” гэж өөрийгөө хэлдэг ажээ.
0 comments:
Post a Comment